Олимпод IV байранд орсон Өмнөд Солонгосын гар бөмбөгийн багт 600 сая вонын мөнгөн шагнал олгоно

Олимпод IV байранд орсон Өмнөд Солонгосын гар бөмбөгийн багт 600 сая вонын мөнгөн шагнал олгоно

Токио 2020 зуны олимпын наадамд Өмнөд Солонгосын эмэгтэй гар бөмбөгийн шигшээ баг Япон, Турк гэх мэт хүчирхэг багуудыг ялж, медалийн төлөө Сербтэй тунасан ч 3:0-ээр ялагдал хүлээн, дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Гэсэн ч дэлхийн чансааны хүчирхэг багуудыг үнэмлэхүй ялж, олимпод амжилттай оролцсон хэмээн 600 сая вонын мөнгөн шагнал олгохоор болжээ.

Тодруулбал, олимпод амжилттай оролцсон хэмээн БНСУ-ын Гар бөмбөгийн нийгэмлэгээс 200 сая вонн, ивээн тэтгэгч байгууллагууд болон “Шинхан” групээс 200 сая вон, БНСУ-ын Гар бөмбөгийн холбооноос 200 сая воныг тус тус олгохоор болсон аж.

Эх сурвалж: Koreatimes