Д.Анар: Г.Шинэзориг арслан болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна

Д.Анар: Г.Шинэзориг арслан болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна

Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойн наадамд улсын харцага Д.Анар түрүүлсэн . Гэвч тэрбээр зургаагийн даваанд аймгийн арслан Г.Шинэзоригтой барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Үүнтэй холбогдуулан улсын харцага Д.Анар уучлалт гуйжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу. Миний бие 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймгийн цол олгох барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Г.Шинэзоригтой барилдсан. Тус барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Г.Шинэзориг арслан болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-ноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ” гэв.

Түүнд холбогдох гомдлыг МҮБХ хэлэлцэхээр болсон юм. Тодруулбал, МҮБХ “МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно.

Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо”  хэмээн санамж бичиг гаргасан юм.