БИДНИЙ ТУХАЙ: Монголын хамгийн үзэсгэлэнт газрууд

БИДНИЙ ТУХАЙ: Монголын хамгийн үзэсгэлэнт газрууд

Энэтхэгийн өдөр тутмын “Times of India” мэдээллийн сайт аяллын буландаа Монгол орны хамгийн үзэсгэлэн зургаан газрыг онцолжээ. Уг газруудыг танилцуулж байна.

1.Нийслэл Улаанбаатар хот

Монгол бол байгалийн үзэсгэлэн газруудын эрдэнэсийн сан юм. Нийслэл Улаанбаатар хотод судлах шаардлагатай, заавал очих ёстой түүх, дурсгалын олон газар байдаг.

2.Амарбаясгалант хийд

ЮНЕСКО -гийн дэлхийн өвийн жагсаалтад бичигдсэн уг цогцолборын  эргэн тойронд 28 сүм байдаг. Хийдийн эргэн тойронд сүрлэг уулс байх бөгөөд Ивон голын хөндийд байрладаг.

3.Орхоны хөндий

ЮНЕСКО -гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Орхоны хөндий нь аялагчдын заавал очих ёстой газрын жагсаалтад байх ёстой. Монголын төв хэсэгт орших энэхүү хөндийд 6 -р зууны үед хамаарах архитектурын балгас, түүний дотор Хархорин хот бий.

4.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол байгалийн баялаг юм. Энэ газар адал явдалд дурлагсдын диваажин. Аялагчид ихэвчлэн морь, тэмээгээр явж, уг газар нутагтай танилцдаг.

5.Говь цөл

Дэлхийн таван том элсэн цөлийн нэг Монголд бий. Говь бол гайхалтай газар. Монголд очсон жуулчид говийг заавал зорьдог. Монголд очсон л бол Хонгорын элсэн манхантай заавал танилцаарай

6.Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар нь Монголын баруун хэсэгт орос, хятадын хил дээр оршдог. Тус цэцэрлэгт хүрээлэн нь мөсөн гол, хүрхрээ бүхий тус улсын хамгийн өндөр таван уулын оргил юм. Мөн энэ газарт ЮНЕСКО -гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборууд байрладаг.

Эх сурвалж: TimesofIndia