Олимпоос мөнгөн медаль хүрсэн Их Британийн тамирчдыг ДОПИНГИЙН хэргээр түр түдгэлзүүллээ

Олимпоос мөнгөн медаль хүрсэн Их Британийн тамирчдыг ДОПИНГИЙН хэргээр түр түдгэлзүүллээ

Токиогийн Олимпын наадмын 4х100 метрийн буухиа уралдаанаас багаараа мөнгөн медаль хүртсэн Их Британийн тамирчин Чижинду Ужа “допингийн зөрчил гаргасан” үндэслэлээр түр түдгэлзүүлсэн тухай Хөнгөн атлетикийн нэгдмэл байдлын алба (AIU) мэдээллээ. Мөн буухиа уралдаанд хамт оролцсон тамирчдыг түр түдгэлзүүлсэн байна. 

Наадмын үеэр тамирчдаас авсан шинжилгээ авдаг.  AIU-ийн мэдээлж буйгаар Ужагийн шинжилгээнээс  "хориотой” (Ostarine мөн S-23)" буюу допингийн төрлийн бодис илэрсэн байна. Одоо шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. 

Их Британийн буухиа гүйлтийн тамирчид олимпод Италийн багаас нэгхэн секундээр хоцорч мөнгөн медаль хүртсэн юм. Хэрэв Ужагийн допинг хэрэглэсэн нь батлагдвал шүүх хуралдаан болж, багийн дөрвөн гишүүний медалийг ч мөн хураах болно. 

“Остарин” болон “S-23” бодисуудыг АНУ-ын Допингийн эсрэг агентлаг “яс, булчингийн өсөлтөд нөлөөлдөг анаболик шинж чанартай эмчилгээний нэгдлүүдийн ангилалд оруулдаг.

Эх сурвалж: CNN