Бээжин орчимд гарч буй түймрийн утаа Монголын говийн аймгууд руу орж ирж магадгүй

Бээжин орчимд гарч буй түймрийн утаа Монголын говийн аймгууд руу орж ирж магадгүй

Сибирьт гарсан түймрийн утаа өнгөрсөн өдрүүдэд манай орны зарим бүс нутгийг хамарсан. ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа.

Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутаг галд шатсан юм. 

Тэгвэл ирэх өдрүүдэд салхины чиглэл, агаарын урсгалаас хамааран Якутск, Красноярскийн түймрийн утаа манай улс руу орж ирэхгүй байх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Харин урд хөрш БНХАУ-ын төвийн болон Бээжин орчимд асч буй цөөнгүй тооны ой хээрийн түймрийн утаа Мягмар, Лхагва гарагт говийн болон зүүн аймгуудын нутгаар орж ирэх магадлалтай байгаа аж. Гэхдээ салхины чигээс хамаарч уг төлөв өөрчлөгдөж болзошгүй юм.