Өнгөрсөн жилийн баяр наадмаар допинг илэрсэн Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар уучлалт гуйлаа

Өнгөрсөн жилийн баяр наадмаар допинг илэрсэн Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар уучлалт гуйлаа

Өнөөдөр болон маргааш /2021.08.16-17/ Хүй долоон хутагт улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ үеэр улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нар наадамчин олноос уучлалт гуйжээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн улсын баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь буюу нэр дурдсан улсын харцага Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын аварга Н.Батсуурь нараас допинг илэрсэн. Тухайн үед Н.Батсуурь хэвлэлийн хурал хийж, уучлалт гуйж байсан юм. Тэгвэл өнөөдрийн барилдааны эхэнд Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар уучлалт гуйлаа.