ТОДРУУЛГА: Э.Оюунболдыг эсэргүүцэж ГУРВЫН ДАВААНД бөхчүүд ам авахгүй, хугацаа алджээ

ТОДРУУЛГА: Э.Оюунболдыг эсэргүүцэж ГУРВЫН ДАВААНД бөхчүүд ам авахгүй, хугацаа алджээ

Өчигдөр, өнөөдөр /2021.08.16-17/ Хүйн долоо худагт Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ний 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдаж байна.

Тэгвэл өнөөдөр /2021.08.17/ хүчит бөхийн гурвын давааны “ам авах” байдал 08:30 цагт эхлэх байсан ч зарим бөхчүүд Улсын аварга Э.Оюунболдыг барилдахыг эсэргүүцэж, гурвын даваанд ам авахаас татгалзсан байна. Улмаар Монголын Үндэсний бөхийн холбоо хуралдаж, зарим бөхчүүдтэй ярилцсаны эцэст “бөхчүүд ам авч” эхэлжээ.

Энэ талаар Ц.Магалжав мэдээлэл хийхдээ, “Гурвын давааны ам авах үйл явдал оройтсон нь нөгөө л допигийн асуудалтай холбоотой. Ингээд толгой бөхчүүдтэйгээ хэсэг ярилцаж хугацаа алдлаа. Ард иргэдээсээ хүлцэл өчье. Э.Оюунболдыг барилдуулахгүй гээгүй, Улсын арслан цолтойгоо барилдахыг бөхчүүд шаардсан” гэсэн юм.

Сонирхуулахад, Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасаж шийдвэрлэсэн. Харин түүний Улсын аварга цолыг нь хураах талаар Ерөнхийлөгчөөс ямар нэг шийдвэр гараагүй байгаа юм.

512 бөхийн барилдааныг үзэх: