Унтлагын өрөөндөө морь нууж байсан этгээдийг баривчилжээ

Унтлагын өрөөндөө морь нууж байсан этгээдийг баривчилжээ

Энэ наймдугаар сарын 09-ны өдөр /2021.08.09/ АНУ-ын Өмнөд Каролинд морь хулгайлж, унтлагын өрөөндөө нуухыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус мужийн цагдаагийн газарт "хөрш айлынх нь залуу морь унаж гэртээ ирсэн бөгөөд хулгайлсан байх магадлалтай" гэх дуудлага иржээ.  

Дуудлагын дагуу цагдаа нар очиж шалгалт хийхэд, сэжигтний том өрөөнд морины хомоол байсан аж. Улмаар залуугийн унтлагын өрөө рүү ороход бүхэл бүтэн морь угтжээ. Одоогоор тус залууг мал хулгайлсан хэргээр яллагдагчаар татаад байгаа юм байна. Цагдаагийн газраас мэдээлснээр моринд ямар нэг бэртэл байгаагүй бөгөөд зарах зорилготой хулгайлсан байж болзошгүй гэж таамаглажээ. Тус морь нь 6500 орчим ам.доллараар үнэлэгддэг гэнэ. 

Эх сурвалж: UNILAD