Оросын эрдэмтэд “Спутник Лайт”, “Pfizer” вакцины хослол үр дүнтэй байна гэж мэдэгдлээ

Оросын эрдэмтэд “Спутник Лайт”, “Pfizer” вакцины хослол үр дүнтэй байна гэж мэдэгдлээ

Оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник лайт” вакцин болон “Pfizer”-ийн хослол сайн үр дүн үзүүлж буй талаар Гамалея эпидемиологи, микробиологийн судалгааны төвийн захирал Александр Гинцбург “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

Тодруулбал, “Pfizer” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст гурав дахь тунгаар Спутник Лайт вакциныг хийхэд Дельта вирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлж байсан аж. Улмаар Оросын талаас “Pfizer”-т хамтарсан туршилт хийх санал тавьжээ.

Нэг тун бүхий “Спутник лайт” вакциныг ОХУ өнгөрсөн тавдугаар сарын эхээр бүртгэсэн юм.

Эх сурвалж: Риа Новости