Э.Оюунболд тавын даваанд өвдөг шороодлоо

Э.Оюунболд тавын даваанд өвдөг шороодлоо

Хүй долоо худагт Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Барилдаанд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байгаа бөгөөд тавын даваа яг одоо үргэлжилж байна. Уг даваанд Улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа.

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасаж шийдвэрлэсэн. Харин түүний Улсын аварга цолыг нь хураах талаар Ерөнхийлөгчөөс ямар нэг шийдвэр гараагүй. Үүнтэй холбоотой зарим бөх өнөөдрийн барилдааны гурвын даваанд ам авахаас татгалзаад байсан юм.