ВИДЕО: Кабулыг эзэлсэн Талибанчуудын хүүхдийн паркад тоглож буй бичлэг цацагджээ

ВИДЕО: Кабулыг эзэлсэн Талибанчуудын хүүхдийн паркад тоглож буй бичлэг цацагджээ

Өнгөрсөн Ням гараг/2021.08.15/-т Афганистаны нийслэл Кабулд Талибаны зэвсэгт хөдөлгөөнийхөн нэвтэрч, Засгийн газрын ордныг эзэлсэн билээ.

Улмаар эмх замбараагүй байдал үүсэж, хэдэн мянган Афганчууд эх орноосоо дүрвэхээр Кабулын онгоцны буудалд бөөгнөрч эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан Талибанчууд хотоор зугаалж буй бичлэг цахим сүлжээнд цацагджээ.

Тодруулбал, өчигдөр /2021.08.16/ Засгийн газрын ордны фитнесс өрөөнд тэдний сэлгүүцэж буй бичлэг гарсан бол өнөөдөр хүүхдийн паркаар зугаалж, тоглоом дээр сууж буй бичлэгүүд цацагджээ.  

ВИДЕО: