Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Юта мужид хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэн амьтны хүрээлэнгээр хамт аялж байсан нэгэн аав тун баатарлаг үйл хийжээ. Тодруулбал, Донни Висмэн хэмээх эр хүүхдийнхээ хамтаар амьтны хүрээлэнгийн матар харж байсан аж. Энэ үед матрыг амьтан сургагч Линдсей Булл хэмээх бүсгүй хооллох гэж байжээ. Гэтэл гэнэтхэн матар бүсгүйн гарыг зууж орхисон байна. Энэ үед Донни Висмэн маш хурдан хашаа руу үсрэн орж, дээр нь мордон матрыг хөдөлгөөнгүй болгожээ. Матар бүсгүйн гарыг зууснаас хойш ойролцоогоор нэг минут өнгөрсний дараа өөр нэгэн хүн ирж түүнийг гаргаж чадсан байна.
Уг бичлэг цахим орчинд тархан, маш олон хүн түүнээр бахархаж буйгаа илэрхийлжээ.
ҮЗЭХ:
Эх сурвалж: NBCnews