Г.Занданшатар болон Баянхонгорын нутгийн зөвлөлөөс М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ

Г.Занданшатар болон Баянхонгорын нутгийн зөвлөлөөс М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ

“Токио 2020” зуны олимпийг манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүлсэн.

Тэгвэл тус олимпид амжилт үзүүлсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар нь Баянхонгор аймгийн гаралтай бөгөөд, тэднийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон тус аймгаас парламентад сонгогдсон Д.Ганбатын хүмүүс хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэжээ.  

Мөн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдад тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж,  үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” "Ханбогд кашмер "компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгчээ.