ВИДЕО: ОХУ-д цэргийн онгоц осолдож, нисэх багийн бүх гишүүн амь үрэгджээ

ВИДЕО: ОХУ-д цэргийн онгоц осолдож, нисэх багийн бүх гишүүн амь үрэгджээ

ОХУ-д өчигдөр/2021.08.17/ “Ил-112В” загварын цэргийн онгоц осолдож, нисгэгч тэргүүтэй гурван хүн амь үрэгджээ. Амиа алдагсдын дунд гавьяат туршилтын нисгэгч, Оросын баатар Николай Куимов байсан аж.

“Ил-112В” онгоц нь Илюшиний зохион бүтээх товчооных бөгөөд туршилтын анхны нислэгээ үйлдэж яваад ийнхүү осолдсон байна. Цахим сүлжээнд тавигдсан бичлэг болон гэрчүүдийн мэдүүлснээс үзэхэд нисэх явцад онгоцны хөдөлгүүр шатаж, дараа нь Николское суурингийн ойролцоо ойн бүсэд унаж дэлбэрчээ. Одоогоор холбогдох албаныхан ослын шалтгааны тогтоохоор ажиллаж байна.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: Риановости