Якутад гарч буй ойн түймрийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байна. Тус бүс нутагт түймэрт өртсөн талбай өнөөдрийн байдлаар 7 сая га-аас давсан хэмээн албаныхан мэдээлжээ. Өчигдөр/2021.08.17/ Якутын ихэнх хэсэгт 20 минут орчим бороо орсон ч түймэрт нөлөөлөөгүй байна.
Наймдугаар сарын 13-аас Якут болон хөрш зэргэлдээ Эрхүү мужид онц байдал зарласан. Түймэр хүн амын суурьшмал бүсэд нэвтэрсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Мөн хотууд өтгөн утаанд “дарагдсан” байдалтай байна. Галыг унтраахаар Якут болон бусад бүс нутгаас сайн дурын иргэд ирж ажиллаж байгаа аж. Үүний ачаар өнгөрсөн долоо хоногт идэвхтэй түймрийн талбай тав дахин буурсан байна. Гэсэн хэдий ч түймрийг бүрэн унтраахад их цаг шаардагдана хэмээн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Эх сурвалж: Vestiru