Энэ наймдугаар сарын 15-ны өдөр Талибаны зэвсэгт хөдлөгөөныхөн Афганистаныг эзлэн авч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан АНУ-ын Бүгд Найрамдах Намаас Ерөнхийлөгч асан Дональд Трампын Талибаны энх тайвны хэлэлцээрийг магтан сайшааж буй бичлэгийг чимээгүйхэн устгасан байна.
Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 02-ны өдөр /2020.02.02/ Тус намаас нэр дэвшиж гарч байсан Трампын засаг захиргаа Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Америкийн хамгийн урт дайныг зогсоох үндэс суурийг тавьж байсан юм. Энэхүү хэлэлцээрийн дагуу Афганистан улсыг үндэстэн дамнасан терроризмд ашиглахыг зөвшөөрөхгүй гэсэн Талибаны хэлэлцээрийн хариуд АНУ 135 хоногийн дотор 5000 орчим цэргээ тус улсаас гаргахаар болж байжээ.
Тэгвэл Трамп саяхан Жо Байденыг цэргүүдээ татсан хэргээр “Гутамшигтайгаар огцор” гэж шаардаж байсан бол өөрөө нэгэн удаа Талибантай энхийн гэрээ байгуулсан нь түүний намын зүгээс чимээгүйхэн холдох гэсэн арга гэж үзэж байгаа аж. Улмаар Трампын гадаад бодлого болоод ололт амжилтыг харуулсан хуудсыг Бүгд Найрамдах намын үндэсний хорооны вебсайтаас устгасан байна.
Эх сурвалж: UNILAD