Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэнд С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын хүмүүс цуглан баярлаж, хундага тулгажээ

Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэнд С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын хүмүүс цуглан баярлаж, хундага тулгажээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхий холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан уржигдар /2021.8.17/ Хүйн долоон худагт эхэлж өчигдөр өндөрлөсөн.

Тус барилдаанд Ховд аймгийн харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрэлсэн.

Улсын наадамтай дүйцэх тус барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлсэн явдалд баярлаж Ховд аймгийн гаралтай зарим иргэд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд цугласан байна.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж болон Улсын арслан н.Баярсайхан нарын хүмүүс хүрэлцэн очиж, Ховд нутгийн тухай дуу дуулж, хундаг тулгажээ. Сонирхуулахад, өчигдрийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гэж батламж гардуулсан бөгөөд цол, чимгийг нь олгох асуудлыг Хууль зүйн яаман дээр дараа шийдэж албажуулж магадгүй гэх албан бус яриа яригджээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө