ДЭМБ: Энэтхэгт үйлдвэрлэсэн “Covishield” вакцины хуурамч тунг илрүүлж, хураан авлаа

ДЭМБ: Энэтхэгт үйлдвэрлэсэн “Covishield” вакцины хуурамч тунг илрүүлж, хураан авлаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Энэтхэгийн ковидын анхдагч вакцин болох Ковишилд/Covishield/-ийн хуурамч тунгуудыг илрүүлж, хураан авсан хэмээн мэдэгдлээ. Тус вакцины хуурамч тунгуудыг Энэтхэг, Африк, Уганда зэрэг орнуудад ашиглаж байсан гэж мэдэгдэлд дурдсан байна. Мөн вакцин бүтээгч Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэн ДЭМБ-ын хураан авсан вакцинуудыг хуурамч болохыг баталсан аж.

Харин Энэтхэгийн засгийн газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэсэн хэдий ч орон нутгийн хэвлэлүүдээр тус улсын Эрүүл мэндийн яам энэ асуудлыг шалгаж байгаа талаар мэдээлжээ.

“Ковишилд” нь “АстраЗенека” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хувилбар, мөн Энэтхэгт хамгийн өргөн хэрэглэсэн вакцин юм. Тус вакцины 486 сая тунг дэлхий даяар хэрэглээд байна.

Мөн ядуу буурай орнуудад вакцины хүртээмжтэй байдлыг бий болгох чиглэлээр санаачилсан Ковакс системээр дамжин  тус вакциныг Ази, Африк, Өмнөд Америкийн орнуудад нийлүүлсэн юм.  

Эх сурвалж: BBC