АНУ дархлаа султай, эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон хүмүүсийг "бүүстер" тун хийлгэхийг зөвлөжээ

АНУ дархлаа султай, эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон хүмүүсийг "бүүстер" тун хийлгэхийг зөвлөжээ

Өнгөрсөн долдугаар сарын эхээр “Pfizer” компанийн эрдэмтэд COVID-19 вакцинжуулалтын үр дүнд тогтсон дархлааны үйлчлэл цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгаа тул 6-12 сарын дотор гурав дахь тунг хийх шаардлагатай гэж мэдэгдсэн.

Улмаар энэ сард вакцины гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаар удирдамж болон холбогдох хүсэлтийг АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Алба/FDA/-д хүргүүлнэ гэж байсан юм.

Харин тухайн үед FDA-ээс “Америкчуудад одоогоор өдөөгч буюу нэмэлт тун шаардлагагүй” гэж мэдэгдсэн. Гэсэн ч хэдхэн хоногийн өмнө FDA нэмэлт тунгийн талаар зөвлөмж гаргажээ. Ингэхдээ “вакцины нэмэлт тунг дархлаа султай, эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон” иргэдийг л “бүүстер” тун хийлгэхийг зөвлөсөн байна.

Дэлхийн хэд хэдэн орон гурав дахь тунгаар иргэдээ дархлаажуулж эхлээд байна. Гэсэн ч ДЭМБ-аас гурав дахь тунгийн асуудалд тун хийхийг одоог хүртэл дэмжихгүй байгаа юм. Тодруулбал, “ядуу буурай зарим орны иргэд коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байхад гурав дахь гэж ярих нь ёс зүйгүй явдал” гэсэн байр суурьтай байна. 

Эх сурвалж: FDA