Афганистаны зарим иргэн Талибанчуудад эв найрамдлыг бэлгэдэн улаан, цагаан өнгийн сарнай тараажээ

Афганистаны зарим иргэн Талибанчуудад эв найрамдлыг бэлгэдэн улаан, цагаан өнгийн сарнай тараажээ

Энэ наймдугаар сарын 15-ны өдөр /2021.08.15/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистан улсын нийслэл Кабул хотод нэвтрэн Засгийн газрын ордныг эзэлснээр 20 жилийн дайнд ялснаа албан ёсоор дэлхий дахинд зарласан билээ.

Үүнээс болж Афганистан улсын иргэд өөрийн улсаасаа дүрвэх оролдлого хийж улмаар онгоцноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг ч гарсан юм. Тэгвэл зарим иргэн Талибанчуудтай дасан зохицож амьдрахын тулд найрамдал, өршөөлийг илэрхийлсэн улаан, цагаан өнгийн сарнай цэцэг тарааж байгаа зураг, бичлэг цахим сүлжээнд түгжээ. Афганистан улсын соёлд улаан өнгө нь нөхөрлөлийг, цагаан өнгө өршөөлийг бэлгэддэг аж. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө