Сингапурын шүүхээс олон нийтийн газар амны хаалтгүй явсан Их Британийн иргэнд 42 хоног хорих ял оноожээ. Хэргийг тодруулбал, 40 настай Их Британийн иргэн Бенжамин Глинн өнгөрсөн тавдугаар сард Сингапурын галт тэргэнд амны хаалт зүүлгүй үйлчлүүлсэн байна. Улмаар уг хэргээр буруутгагдан долдугаар сард шүүхэд ирэхдээ төрийн албан хаагдчыг заналхийлсэн үгээр доромжилжээ.
Глинн шүүхэд өөрийгөө “гадаад хүн учраас Сингапурын хуулийг дагаж мөрдөнө гэж бодоогүй” гэж өмгөөлсөн байна. Гэсэн ч шүүхээс түүнд өршөөл үзүүлээгүй аж.
Хонконг цар тахлын хатуу хязгаарлалтыг мөрдүүлдэг гэдгээрээ алдартай. Тухайлбал, Ковид-19 дүрмийн зөрчсөн иргэнд торгууль ногдуулах, шоронд хорих зэрэг арга хэмжээ авдаг. Мөн дүрмийг зөрчсөн гадаад иргэдийн ажиллах зөвшөөрлийг хүртэл цуцалж байсан цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN