Токио-2020 XXXII Зуны Паралимп 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл зохион байгуулагдана. Энэ жилийн Паралимпид тамирчид спортын нийт 22 төрөлд, 539 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээн мөн үзэгчгүй болох билээ.
Тэгвэл наадам болохоос хэдхэн хоногийн өмнө Токиогийн паралимпийн тосгонд Ковидын анхны тохиолдол илэрсэн гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Гэхдээ ковидын халдвар авсан нь аль нэг улсын тамирчин биш гэсэн байна. Паралимпод 160 орчим багийн 4400 орчим тамирчин оролцохоор төлөвлөөд байгаа бол манай улсын хувьд зургаан төрөлд, есөн тамирчин өрсөлдөх юм.
“Токио 2020” Паралимпын наадамд оролцох Монголын тамирчид:
- Пара буудлагын төрөлд: З.Ганбаатар
- Пара байт харвааны төрөлд: Н.Мөнхбаатар
- Пара Пауэрлифтингийн төрөлд: Э.Содномпилжээ
- Пара Таэквондогийн төрөлд-Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа
- Пара Жүдогийн төрөлд: А.Мөнхбат, С.Ядамдорж
- Пара Хөнгөн Атлетикийн төрөлд: Д.Саруултөгс, П.Энхманлай нарын есөн тамирчин оролцох юм.
Мөн тус олимпын зохион байгуулагчид вирусийн эсрэг хатуу арга хэмжээ авснаар энэ сарын эхээр болсон Олимпын наадмын үеэр харьцангуй Ковидын халдвараас хол байж чадсан гэж мэдэгдсэн ч шүүмжлэгчдийн зүгээс энэхүү наадам нь халдварын тархалтад ихээхэн нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Японд өдөрт 20,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь олимпын өмнөх үеэс хавь илүү байгаа аж.
Эх сурвалж: BBC