Якутын нутгаар хур бороо орж, ойн түймрийн хамрах талбай багасжээ

Якутын нутгаар хур бороо орж, ойн түймрийн хамрах талбай багасжээ

ОХУ-ын Якутын бүс нутагт ой хээрийн түймэр гарч, 7 сая гаруй га газар шатаад байна. Түймэр хүн амын суурьшмал бүсэд нэвтэрч, хотууд өтгөн утаанд “дарагдсан” байдалтай байв. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Якутын нутгаар хур бороо орж, цаг агаар сэрүүссэний улмаас ойн түймрийн хамарч буй талбай багасаж буй талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Якутын бүс нутагт түймэрт өртсөн талбай 7 сая га-аас даваад байсан юм.

Галыг унтраахаар Якут болон бусад бүс нутгаас сайн дурын иргэд ирж ажиллаж байгаа аж. Үүний ачаар өнгөрсөн долоо хоногт идэвхтэй түймрийн талбай тав дахин буурсан байна.

Харин БНХАУ-ын зүүн, төв болон зүүн хойд мужуудын нутгаар халуун, хуурай уур амьсгал зонхилж, түймэр намжихад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Мөн Өвөр Монголын Бугат, Хөх хот орчмоор ойн түймэр асаж байна.

 

Якутын агаарын чанар

Эх сурвалж: Якутия Инфо




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө