Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо

Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо

“Токио-2020” паралимпийн наадамд оролцох пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог зорьж байна.

Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.

16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх талаар МҮОХ-оос мэдээллээ.