Ц.Шаравжамц:  Засгийн газраас олимпын медаль авсан тамирчинд байр өгч байсан түүх байхгүй

Ц.Шаравжамц:  Засгийн газраас олимпын медаль авсан тамирчинд байр өгч байсан түүх байхгүй

Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саеид Моллаей “Монгол Улсын Засгийн газар өөрт нь дэмжлэг үзүүлээгүй тул гомдолтой байгаа” талаар хэвлэлд ярьсан. Гэвч үүнд үл ойлголцол үүссэн гэдгийг Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдэгдсэн юм. Уг асуудалтай холбоотой цахим сүлжээнд янз бүрийн сэтгэгдэл хөвөрч байна.

Тэгвэл БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Урамгүй юм бэ!!

Уг нь Засгийн газраас олимпын медаль авсан тамирчинд байр өгч байсан түүх байхгүй. Энэ удаад хөөцөлдөж байж дөрвөн медаль авсан тамирчиддаа байр өгүүлэхээр болсон юм. Хэн хүссэн болгон чадаад байх ажил биш л дээ.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зориг, сэтгэл гаргаад шийдэж өгч байгаа юм. Өөрсдөө хумсаа хөдөлгөөгүй байж томроод юу ч ойлгохгүй байж тэрийгээ ч мэдэхгүй тэнэгтэж байгаа нөхдүүдийг хархаар уурлах, бухимдах, гомдох,  инээх доромжлох зэргийн алийг нь хийх ээ шийдэж чадахаа больчих юм. Оюук/Л. Оюун-Эрдэнэ/ даа маш их баярлалаа. Паралимп дээр илүү их амжилт үзүүлнэ ээ” гэжээ.