ТАНИЛЦ: Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Надя Надим 11 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг

ТАНИЛЦ: Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Надя Надим 11 орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг

Багадаа Афганистанаас дүрвэсэн Данийн тамирчин Надя Надимын түүх цахим сүлжээнд алдаршиж байна. Надяг 11 настай байхад Талибанчууд аавыг нь хөнөөжээ. Улмаар Надя гэр бүлийнхэнтэйгээ хамт ачааны машины бүхээгт суун Дани руу дүрвэсэн байна.

Гэр бүлийнхэн нь Дани руу дүрвэсний дараа тэр хөлбөмбөгийн карьераа эхлүүлж, 2005 оноос 2006 он хүртэл “B52 Aalborg”, “Team Viborg”, 2006-2012 онд “IK Skovbakken” багт тоглож, 2012 онд “Fortuna Hjørring” руу шилжжээ.

Данийн иргэншлийн тухай хуулийн дагуу Надим 2006 он хүртэл буюу 18 нас хүртлээ иргэншил авах өргөдөл гаргах эрхгүй байжээ. Үүний улмаас олон тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байсан гэнэ. 

Надя мэргэжлийн хөлбөмбөгт бараг 200 гоол оруулсан бөгөөд Данийн шигшээ багийг хоёр удаа төлөөлж дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцож байсан аж. Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн одоо нөхөн сэргээх мэс засалчаар ажилладаг. Надя саяхан Орос хэлийг сурснаар нийт 11 орны хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. 

Эх сурвалж: Next Up




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө