Афганистанаас дүрвэж чадсан чинээлэг гэр бүлүүдийн эмгэнэлт мөч

Афганистанаас дүрвэж чадсан чинээлэг гэр бүлүүдийн эмгэнэлт мөч

Энэ наймдугаар сарын 15-ны өдөр /2021.08.15/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистан улсыг эзэлснээ албан ёсоор зарласан нь өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахины онцлох сэдэв байв.

Тэгвэл энэхүү үйл явдлаас болж маш олон цочирдом үйл явдлууд ар араасаа гарсаар байгаа бөгөөд тус улсын нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудал улсаасаа дүрвэх хүсэлтэй олон мянган хүнээр дүүрч, улмаар бүх нислэгийг зогсоож, эмх замбараагүй байдал үүссэн. Дэлхийн улс орнууд Афганистанаас өөрийн улсын элчин сайдууд, иргэд, цэргийн хүчээ хүртэл татсаар байсан бол саяхан Афганистаны дүрвэгчид АНУ-ын цэргийн нисэх онгоцноос зүүгдэж харамсалтайгаар хоёр хүн амь насаа алдсан. Тэрхүү хоёр хүний нэг нь тус улсын үндэсний шигшээ багийн өсвөрийн 19 настай хөлбөмбөгчин байсан талаар ихээхэн шуугьсан билээ. Иймд бид тус улсаас дүрвэж буй иргэдийн харуусалтай хэд хэдэн тохиолдлыг онцлон хүргэж байна. 

-УЛСААСАА ДҮРВЭЖ ЧАДСАН ТАВАН НАСТАЙ ХҮҮ ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХНООС УНАЖ АМИА АЛДЖЭЭ-

Өнгөрсөн лхагва гарагт 14:30 цагийн орчимд Их Британийн Шеффилд хотын “OYO” гэх зочид буудлын цонхноос таван настай хүүхэд унаж нас барсан хэрэг гарчээ. Тэрбээр гэр бүлийн хамт Афганистанаас 15 хоногийн өмнө тус улсад дүрвэхээр ирээд байсан аж. Хүү 9 давхрын цонхноос унасан ба тус үйл явдал болоход ээж нь хамт байсан гэжээ.

Энэхүү явдалд хүүгийн гэр бүл болон зочид буудалд байсан бүх иргэд цочирдсон ба буудалд  Афганистаны  8-10 дүрвэгч гэр бүлийг байрлуулж байжээ. Тэдний нэг иргэн, “Тэд энд амьдралаа шинээр эхлүүлж, сайхан амьдрах гэж  ирсэн,гэхдээ ийм харамсалтай үйл явдал боллоо” гэсэн байна.

Талийгаач хүүгийн аав Афганистан дахь Британийн элчин сайдын яаманд ажилладаг байжээ. Талибанчууд тэдний амь насанд нөлөөлж болзошгүй хэмээн таамаглаж тус улсад ирсэн гэж үзэж байгаа бөгөөд Их Британид очсоны дараа Дотоод хэргийн яам дүрвэгсдэд зориулсан байр гаргаж чадахгүй байгаа аж.

Харин Талибанчууд Афганистаны засгийн газар луу дайрах үеэр улсаасаа дүрвэж чадсан хүмүүсийн дийлэнх нь чинээлэг томоохон гэр бүлүүд байна гэсэн юм.

Дотоод хэргийн яамнаас энэхүү явдалд маш их харамсаж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага болон тус хотын дарга ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн “Афганистанаас ирсэн дүрвэгчдэд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, зохих байранд байрлуулах нэн чухал асуудал болохыг энэ үйл явдал харуулж байна. Тэд одоогоор бүгд эмзэг, сэтгэл санааны гүн хямралд орчихсон байгаа” гэсэн байна.

-АФГАНИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТУС ҮЙЛ ЯВДАЛ БОЛОХОД ГУТЛАА Ч ӨМСӨЖ ЧАДАЛГҮЙ ЗУГТСАН-

Мөн улсаасаа амжилттай дүрвэж чадсан хүмүүсийн нэг бол Афганистан улсын ерөнхийлөгч Ашраф Гани юм. Түүний талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд их хэмжээний мөнгө авч Хавай, АНЭУ-руу дүрвэсэн гэх олон таамгууд дэвшүүлээд байсан. Тэгвэл тэрбээр өмнөх долоо хоногт Талибанчууд нийслэл Кабул руу довтлох үеэр Арабын нэгдсэн Эмират улс руу дүрвэсэн ба тус улсын зүгээс ноён Гани болон гэр бүлийг хүмүүнлэгийн үүднээс угтан авсан гэж мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагт ерөнхийлөгч өөрийн мэдэгдэлдээ улсаа орхиж зугтсан гэснээ үгүйсгэсэн бөгөөд хүнд нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан гэжээ.

Тэрбээр мөн “Одоогоор би Эмират улсад байгаа ч цус урсах, эмх замбараагүй байдлыг зогсоох болно. Афганистан руу буцах талаар ярилцаж байна. Мөн намайг АНЭУ-руу их хэмжээний мөнгөөр явсан гэсэн цуурхал огт худлаа” гэжээ.

Гэсэн хэдий ч түүнийг Афганистаны үндэсний эвлэлийн дээд зөвлөлийн дарга Абдулла хэлэхдээ, “Бурхан түүнд хариуцлага тооцож, үндэстнүүд ч бас шүүх болно” гэсэн бол АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден мөн даваа гарагт мэдэгдэлдээ “Афганистаны засгийн газрыг зугтсан” гэж шүүмжилсэн байна.

Цахим сүлжээнд тавьсан мэдэгдэлдээ Афганистаны ерөнхийлөгчийн хамгаалалтын багийнхан, “Ерөнхийлөгчийг гутлаа ч өмсөж чадахгүй нөхцөлд ордноос нүүлгэн шилжүүлсэн” гэж хэлүүлсэн ба ноён Гани “Үйл явдал маш хурдацтай өрнөсөн. Би талибанчуудтай хүртээмжтэй засгийн газар байгуулах талаар хэлэлцээ хийхийг хүсэж байсан"  гэсэн байна.  Ноён Гани нь 2014 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон ба  2020 оны хоёрдугаар сард дахин сонгогдож байсан юм.

 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө