“Феминист ба Нигер” гэх нэртэй бухуудаас болж бухын тулааны наадам цуцлагджээ

“Феминист ба Нигер” гэх нэртэй бухуудаас болж бухын тулааны наадам цуцлагджээ

Испанид "Феминист" ба "Нигерийн" гэх нэртэй бухуудаас болж маргаан үүсэж улмаар бухын тулааны наадам цуцлагджээ.

Тус тэмцээнийг хүмүүс ихээр шүүмжилж зарим оронд хориглоод байсан бол Франц, Португали, Мексик, Колумб, Испани зэрэг орнуудад одоог хүртэл хууль ёсны хэвээр байгаа аж. Испани улсын Гижон хотын дарга уг бухын тулааны наадмыг зогсоохыг уриалж, энэ долоо хоногт харамсалтайгаар үхсэн хоёр бухын нэр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан тул тус тэмцээнийг зогсоожээ.

Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бухын тулаан дууслаа. Тэд өнөөг хүртэл янз бүрийг шугамыг давсаар ирсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдалд итгэдэг ийм хотод ийм зүйл тохиолдохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний эрхийн эсрэг үзэл суртал бүхий зүйлийг далд ухагдахуунаар өгөх гэж үүнийг ашиглаж байна” хэмээн хэлсэн байна.

2018 онд Испанид л гэхэд 1521 бухын тулаан зохион байгуулагдсан нь тус улсын хувьд түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт гэсэн бол нийт хүн амын 8 хувь нь оролцсон гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Иймд олон улсын зүгээс энэхүү арга хэмжээг эсэргүүцэж байгаа тул наадмыг зогсоох арга хэмжээ авсан байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө