Өсвөрийн 19 настай нисгэгч болох Зара Рутерфорд ганцаарчилсан нислэгээр дэлхийн рекордыг эвдэж эхэлжээ.
Тэрбээр хэдэн сарын өмнө дэлхийн өнцөг булан бүрд ганцаарчилсан нислэгийн төрөлд хамгийн залуу эмэгтэй нисгэгч болох оролдлогоо эхлүүлээ мэдэгдэж байсан ба одоогоор Бельгийн Кортрижк хотоос гурван сарын турш 52 орноор нисэж, экваторыг хоёр удаа туулах зорилготой байгаа юм.
Харин одоогийн ганцаарчилсан нислэгийн төрөлд хамгийн залуу эмэгтэй нисгэгч рекорд эзэмшигчээр 2017 онд тэмцээнд оролцож байсан Америкийн 30 настай эмэгтэй юм. Харин хамгийн залуу эрэгтэй рекорд эзэмшигчээр 18 настай хүү байдаг байна.
Зара тойрог аялалдаа нийт 19 амралтын өдөр төлөвлөсөн ба 70 удаа зогсож, ирэх арван нэгдүгээр сарын 04-ны өдөр буцаж хотод ирэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Тэрбээр хэлэхдээ, “Хамгийн том сорилт бол ОХУ-ын хойд хэсэг эсвэл Гренланд гэх мэт алслагдсан газрууд байх болно. Эдгээр газруудад тийм ч их хүн байдаггүй. Хэрэв ямар нэг буруу зүйл болбол би эвгүй байдалд ч орж болно” гэсэн юм.
Тэрээр таван жилийн турш Сент-Свитхуны сургуульд суралцсан ба тус сургууль нь энэхүү нислэгийг ивээн тэтгэгчдийн нэг юм. Тус сургуулийн захирал хэлэхдээ, “Зара бол шийдэмгий санаачлалтай, хэвшмэл ойлголтыг үл тоомсорлодог, өөрийгөө үнэлдэг залуу эмэгтэй” гэсэн байна. Мөн “амьдралын зарим салбарт, ялангуяа нисэх, шинжлэх ухаан, технологийн салбарт охид, эмэгтэйчүүд маш бага хэмжээгээр оролцдог гэдгийг мэддэг учраас нисгэгчийн гэр бүлээс гаралтай тэрээр 14 настайгаасаа бэлтгэл хийж 2020 онд нисгэгчийн үнэмлэхээ авч чадсан” гэжээ.
Эх сурвалж: BBC