Хүй долоо худагт хоёр өдөр 780 харваач цэц мэргэнээ сорино

Хүй долоо худагт хоёр өдөр 780 харваач цэц мэргэнээ сорино

Өнөөдөр /2021.08.22/ Хүй долоо худагт Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Үндэсний сурын аварга шалгаруулах харваа болж байгаа билээ.

Тодруулбал, Монголын залуучуудын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоотой хамтран нийт 780 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ хоёр өдрийн турш сорих аж. Тэгвэл уг харвааг УОК, нийслэлийн онцгой комиссын тусгай “Хариуцлагын гэрээ”-ний дагуу үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тус харвааны нээлтийн үеэр харваачдыг Монголын залуучуудын холбооны шагналаар шагнаж, мөн сурын спортын мастерууд шинээр тодорсон байна.