Гренландын мөсөн уулын оргил дээр анх удаа цасны оронд бороо оржээ

Гренландын мөсөн уулын оргил дээр анх удаа цасны оронд бороо оржээ

Энэ наймдугаар сарын 14-нд Гренландын мөсөн уулын оргил дээр анх удаа цасны оронд бороо орсон тохиолдол гарчээ. Энэ нь цаг уурын өөрчлөлтөөс хамаарч гарсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны сангийн дээд түвшний станцын эрдэмтэд тус оргилд цас орно хэмээн таамаглаж байсан тул гэнэт бороо орсонд хэр их хэмжээний бороо орсон талаар хэмжих боломжгүй байсан гэсэн бол Холбогдох албаны мэдээлснээр “Хэрэв Гренландын бүх мөс хайлбал дэлхийн далайн түвшин зургаан метрээр нэмэгдэх болно” мэдээлжээ. Гэсэн хэдий ч бүрэн хайлж дуусахад хэдэн зуун эсвэл хэдэн хэдэн мянган жил гэж тооцоолж байгаа хэдий ч энэ эрчээрээ цас биш бороо орвол хурдан хайлж дуусах нь цаг хугацааны л асуудал гэсэн байна.

1994 оноос хойш Гренландаас хайлсан мөс далайн түвшинг нэмэгдүүлж дэлхийн эргийн хотуудад хохирол учруулсаар байгаа юм.

Эрдэмтдийн тооцоолсноор “Гренландын мөс сүүлийн 12000 жилийн аль ч үеэс илүү хурдан хайлж байгаа бөгөөд 2019 онд Гренландын мөсөн бүрхүүл минутад 1 сая тонн мөс хайлснаар рекорд тогтоосон байна” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө