Коронавирусийн халдвартай эмэгтэй дэлгүүрийн бараа руу ханиалгасанд нэг жилийн хорих ял авчээ

Коронавирусийн халдвартай эмэгтэй дэлгүүрийн бараа руу ханиалгасанд нэг жилийн хорих ял авчээ

Пенсильван дахь нэгэн орон нутгийн супермаркетад Маргарет Анн Цирко гэх 37 настай эмэгтэй тус дэлгүүрийн бараанууд руу нулимж ханиалгасан тул хорих ял авчээ.

Тодруулбал, Маргарет тус дэлгүүр лүү орохдоо Ковидын халдвар авснаа мэдэгдэж орсон даруйдаа ханиалгаж эхэлжээ. Мөн тэрбээр дэлгүүрт байгаа хүн бүрд халдвар тараана гэж мэдэгдсэн ба дэлгүүрийн ажилчдаас гарахыг тушааж 12 боодол шар айраг хулгайлахыг завдсан байна. Энэхүү үйлдэл нь заналхийлсэн нэг төрлийн гэмт хэрэг гэж үзэж байсан хэдий ч тус эмэгтэй өмнө зургадугаар сард тэсрэх бөмбөгтэй заналхийлсэн үйлдэл  мөн гаргаж байсанд түүнд шүүхээс дор хаяж нэг жилийн хорих ял оноосон байна.  Супермаркетын сүлжээний менежер тус үйлдлээс болж 35 мянган долларын үнэтэй барааг хаях болсон гэж мэдэгджээ.

Лирерн мужийн шүүгч эмэгтэйн зан байдлыг "засаршгүй" гэж үзэн, улмаар түүнд ял сонссоныхоо дараа найман жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж, нөхөн төлбөр болгон 30 мянган доллар төлөх шийдвэр гаргажээ. Түүнийг террорист заналхийлсэн үйлдэл гаргасан мөн биологийн бодис ашиглана гэж сүрдүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа бөгөөд энэ нь хоёулаа хүнд гэмт хэрэгт тооцогддог аж.