ТОКИО 2020: А.Мөнхбат ялагдал хүлээж, паралимпаа өндөрлүүллээ

ТОКИО 2020: А.Мөнхбат ялагдал хүлээж, паралимпаа өндөрлүүллээ

“Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн -66 килограмм жингийн төрөлд Монгол Улсын тамирчин А.Мөнхбат оролцож эхний шатандаа Австралийн тамирчин Вейн Фиппсийг цэвэр ялсан бол шөвгийн наймд “Лондон-2012” паралимпын алтан медальт, “Рио-2016” паралимпын хүрэл медальт Украины бөх Давид Хоравад ялагдал хүлээлээ. Улмаар дагаж барилдан Японы тамирчин Южирү Сетод ялагдал хүлээж, паралимпаа өндөрлүүлжээ.