Украины нисгэгчгүй онгоцны довтолгооны улмаас Оросын технологийн аварга компани болох Яндексийн Рязань муж дахь дата төвд гал гарч, үйл ажиллагаа нь зогссон тул үйлчилгээнүүдэд нь саатал үүссэн тухай тус компани Пүрэв гарагт мэдэгджээ.
Энэхүү халдлага нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Оросын мэдээллийн технологийн дэд бүтэц агаарын цохилтод өртсөн анхны батлагдсан тохиолдол болж байна. Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө Оросын зэвсэгт хүчин Украины дата төвүүдэд довтолж байсан билээ. Сасово хот дахь дата төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, онцгой байдлын албаныхан хохирлыг арилгахаар ажиллаж байгааг Яндекс мэдэгдэлдээ дурджээ. Мужийн захирагч Павел Малков нэрийг нь дурдалгүйгээр Сасово хотод нэгэн компанийн барилгын дээвэр шатсан талаар мэдээлсэн байна.