Сталины үеийн харгислалыг илтгэх 5000-8000 хүний шарил олджээ

Сталины үеийн харгислалыг илтгэх 5000-8000 хүний шарил олджээ

Украинд Сталины харгислалын үе болох 1930-аад оны үед Зөвлөлтийн нууц цагдаагийн хэлтсийн гарт амиа алдсан хүмүүсийн шарилыг олжээ.

Тодруулбал, Тус улсын өмнө зүгийн Одесса хотын 29 булшнаас 5000-8000 орчим хүний шарил олдсон байна. Энэхүү газар нь нисэх онгоцны буудлын өртгөгалд ашиглахаар судалж байх явцад хайгуулын баг олж илрүүлсэн ба тус шарилууд Иосиф Сталины ЗХУ-ыг удирдаж байх үед хэдэн зуун мянган Украинчууд амиа алдагсдын нэг хэсэг гэж үзжээ.

Украины Үндэсний ой санамжийн хүрээлэнгийн бүсийн салбарын дарга Сергей Гуцалюк хэлэхдээ, “хохирогчид 1930-аад оны сүүлчээр Зөвлөлтийн нууц цагдаагийн хэлтсийн гарт амиа алдсан байх магадлалтай. Гэхдээ Оросын тал л бүртгэл хийдэг байсан тул хохирогчдын хэн болохыг тогтоох ямар ч боломжгүй” гэжээ.

Тус хотод 1938-1941 оны хооронд 8600 орчим хүн Зөвлөлтийн нууц цагдаа нарт цаазаар авах ял сонсож байсан бөгөөд тус улсад олдсон хамгийн том булшны нэг гэжээ. Мөн түүхчдийн үзэж байгаагаар уг газрын зарим хэсэгт малтлага хийж дуусаагүй байгаа тул илүү олон цогцос байх магадлалтай гэсэн байна.

Эх сурвалж: BBC