Арваннэгдүгээр сард болох МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшигтэй ӨРСӨЛДӨХ ҮҮ

Арваннэгдүгээр сард болох МҮОХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшигтэй ӨРСӨЛДӨХ ҮҮ

Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн хурал өчигдөр /2021.08.26/ цахимаар болон танхимаар явагдсан байна.

Тус хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцжээ. Мөн МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг МҮОХ-ны гишүүнээр сонгосон байна. 

Хурлаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь МҮОХ-ны ээлжит чуулганы товыг тогтоох байв.

МҮОХ-ны хурал. 2021.08.26

Ингээд хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд МҮОХ-ны чуулганыг хуралдуулахаар тогтжээ. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МҮОХ-ны удирдлагад Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг нар өрсөлдөж магадгүй байгаа аж. Учир нь Н.Түвшинбаяр хэрэгт холбогдсон тул түүний ажлыг тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гүйцэтгэх болсон билээ.




Улаанбаатарт 19 градус дулаан байна

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ