Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, ДУЛААН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, ДУЛААН байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ .

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Баасан гараг буюу ирэх сарын 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур орчины хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө