Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн гишүүнчлэлтэй “Монголын Телевизүүдийн Холбоо”-ны бүх гишүүдийн ээлжит хурал өнгөрөгч Пүрэв гараг /2021.08.26/-т болж холбооны тэргүүнээр Медиа групп ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баярбатыг томилсон байна.
Медиа групп ХХК нь NTV телевиз, ONTV телевиз, ФМ 107 радио, Time.mn вэб сайт зэрэг хэвлэл мэдээллийн тэргүүлэх чиглэлийн байгууллагуудыг багтаасан групп бөгөөд А.Баярбат тус байгууллагыг удирддаг юм.