Өмнөговь аймгийн 13 суманд ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна

Өмнөговь аймгийн 13 суманд ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна

Улсын төсвийн хөрөнгөөр Өинөговь аймгийн ойн сан бүхий 13 сумын 1.2 га талбайд 2021 онд ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн заган ойн санд 950 цэгт 3800 дээж талбай “Хатант форест” ХХК, Тост багийн заган ойн санд 950 цэгт 3800 дээж талбай “Гранд форест” ХХК, Сэврэй, Ноён, Булган, Баяндалай сумын заган ойн санд 950 цэгт 3800 дээж талбай “Аглаг Ой” ХХК, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Мандал-Овоо сумын заган ойн санд 690 цэгт 2760 дээж талбай “Мөнх ногоон жодоо” ХХК, Ханхонгор, Даланзадгад, Баян-Овоо, Хүрмэн, Номгон сумын заган ойн санд 650 цэгт 2600 дээж талбай байгуулан ой зохион байгуулалтын хээрийн хэмжилт, тооллогын эх мэдээг цуглуулах ажлыг “Денс форист” ХХК нар тус тус хариуцан гүйцэтгэж байна.

Өмнөговь аймгийн ойн санд нийт 4190 цэгт 16760 дээж талбайг байгуулан ойн сангийн тархалт, нөөцийн өөрчлөлтийг тогтоож, таксацын дундаж үзүүлэлтийг нарийвчлан гаргах юм. Захиалагч “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын зүгээс ой зохин байгуулалтын эх мэдээг цуглуулах ажлын хүрээнд хяналтын тооллогын ажлыг явуулж дээрх аж ахуйн нэгжийн ажлын гүйцэтгэлд дүгнэлт, зөвлөмж өгч ажлын чанарыг сайжруулах талаар санал солилцож ажиллаж байна.