Чөмөг нь хугарсан цэрэг ДАРАМТАД БАЙСАН ТАЛААРАА тайлбар бичснийг нуусан уу

Чөмөг нь хугарсан цэрэг ДАРАМТАД БАЙСАН ТАЛААРАА тайлбар бичснийг нуусан уу

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид энэ оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан очсон байлдагч алба хааж байхдаа тавдугаар сарын 12-ны өдөр хөлийн дунд чөмөгний ясаа хугалсан талаар мэдээлж байсан. Байлдагчийг Нямжавын Тэмүүжин гэдэг бөгөөд Нийслэлийн ХУД-ээс Ховд аймаг дахь Байлдааны гавьяаны улаан тугийн одонт 123 дугаар ангид алба хаахаар очоод байсан юм.

Байлдагч Н.Тэмүүжингийн талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Бямба-Очир “Цаашид бол санаа зовох зүйлгүй гэсэн. Байлдагч маань цэргийн албаа үргэлжлүүлэн хаана. Эмчийн зүгээс ясны сийрэгжилт нэлээн явагдаж байгаа хүүхэд байна гэж хэлж байна лээ.  Бас байлдагч маань өөрөө Кока Кола ундаанд их дуртай, оройдоо нэг сав кола уухгүй бол унтаж чаддаггүй гэж ярьсан талаар сонслоо. Тэгэхээр энэ ундаа хүүхэд залуусыг ясны сийрэгжилт гэж өвчтэй болгодог юм шиг санагдлаа” гэж ярьсан юм.

Хэвлэлд дурдсанаар “Байлдагч  өөрийн гараар Зэвсэгт  хүчний  жанжин штабын хяналтын хороонд дөрвөн хуудас мэдүүлэг бичиж өгчээ. Тэрхүү мэдүүлэгт цэргийн албанд байхдаа дарамт, шахалтад байсан талаараа бичсэн” гэж мэдээлэгджээ.

Улмаар “Өнгөрсөн хугацаанд хүүгийн гэр бүлийнхнийг хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгүүлэхгүйн тулд эмнэлгийн үүдэнд энгийн хувцастай манаж сахисан гэх мэдээлэл ч бий” гэж дурдсан нь анхаарал татаж байгаа юм.