АЛБАНЫ МЭДЭЭ: Жаргалант сумын нутагт 5,0 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдэв

АЛБАНЫ МЭДЭЭ: Жаргалант сумын нутагт 5,0 магнитудын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдэв

Өнгөрөгч шөнө /2021.09.07-08/ 00:51 цагийн орчимд Улаанбаатар хотод газарт хөдлөлтийн хүчтэй чичиргээ мэдрэгдсэн.

Тэгвэл энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс, “Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-08 00:50:33, Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.64 106.06. Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0, Болсон газар : Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайнд боллоо” гэж мэдэгдлээ.