"Мобиком Корпораци" 25 жилийн ойдоо зориулан ЛОГО-оо шинэчлэн рибрэндинг хийжээ

"Мобиком Корпораци" 25 жилийн ойдоо зориулан ЛОГО-оо шинэчлэн рибрэндинг хийжээ

Монголын хамгийн том үүрэн холбооны оператор компани болох "Мобиком Корпораци" 25 жилийн ойдоо зориулан лого-гоо шинэчилжээ. Яагаад рибрендинг хийх болсон тухайгаа Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада мэндчилгээндээ дурдсан байна.

Тэрээр "Мобиком Корпорацийн түүхийн нэг хуудас хаагдаж, дараагийн шинэ бүлэг рүүгээ ороход бэлэн боллоо. Бид 25 жилийн ойн эдгээр өдрүүддээ рибрэндинг хийж, шинэ философи, шинэ лого, шинэ өнгө төрхтэйгөөр дижитал эриний аяллаа цааш үргэлжлүүлэх гэж байна.

Өнөөдрийн хувьд манай лого, гадаад төрх өөрчлөгдөж буй боловч бид компанийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсээ шинээр тодорхойлохоос эхлээд салбаруудаа шинэчлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, шинэ технологи, арга барил турших зэргээр өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байгаа билээ.

Бид яагаад рибрэндинг хийж байгаа вэ?

Бидний хүрээлэн буй орчин нөхцөл, нийгэм, соёл тасралтгүй өөрчлөгдөж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг шинэ хэлбэр буюу New Normal-д шилжиж байна. Ялангуяа Ковид-19-ийн тархалтын үед уламжлалт арга барилаасаа салж, шинэ арга барилыг эрэлхийлэх нь дэлхий нийтийн зайлшгүй шаардлага болсон. Бид сүүлийн 2 жилд шинэ боломжуудыг эрэлхийлж, Дижитал хувьсалд тулгуурласан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллаж, Monpay, VOO үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Бид цаг үе, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, урсгалыг дагах бус, өөрсдөө өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн нь энэ юм. Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхийг 25 жилийн турш амжилттай бичилцсэн компанийн хувьд цаашид ч шинэ технологи, шинэ бизнесээр дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү энгийн, хялбар болгохыг зорьж байна.

Мобикомын рибрэндинг нь манай компанийн үе үеийн ажилтнууд төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний хувьд ч сэтгэл хөдлөм өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Бид хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ ойлгож, хязгааргүй хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөр тань хамт аялж, технологийн гайхамшгийг шингээсэн энгийн бөгөөд ухаалаг хэрэглээг өдөр бүр мэдрүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно." гэв

Та бүхэн өнөөдөр 20:20 минутаас Монгол HD телевиз дээр сувгаа тааруулж, “ШИНЭ МОБИКОМ - БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА” арга хэмжээг шууд дамжуулалттайгаар хүлээн авч үзээрэй" гэжээ.