Их говийн дархан цаазат газруудад зэрлэг ан амьтдад зориулан ундны усны "ХӨВ" байгуулжээ

Их говийн дархан цаазат газруудад зэрлэг ан амьтдад зориулан ундны усны "ХӨВ" байгуулжээ

Их говийн Дархан цаазат газрууд болох Ямаан ус, Гашуун тамганы ус гэх газруудад зэрлэг ан амьтдад зориулан, ундны усны "ХӨВ" байгуулжээ. 

Говийн энэхүү газруудад усгүй шахуу байдаг тул хөв байгуулснаар байгалийн жамаар нь усыг хурааж, амьтдыг ундаалах боломж бүрдэх аж. Тус газруудад бага хэмжээний ус шүүрч, тэдгээрийн ихэнх нь халуунд ууршиж, хөрсөндөө шингэдэг тул хөв байгуулснаар усыг тодорхой хэмжээнд уусгалгүй хадгалаад байх нөхцөл бүрддэг байна.