Б.Жаргалсайхан: Ингэж ярьж байгаад надад нэг мангасдуулсан удаа бий шүү, Ө.Золбаяр аа

Б.Жаргалсайхан: Ингэж ярьж байгаад надад нэг мангасдуулсан удаа бий шүү, Ө.Золбаяр аа

Өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон юм.

Уг уулзалтын үеэр “Буян ХХК” захирал Б.Жаргалсайхан цагаасаа хэтрүүлэн үг хэлэхэд нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр хугацаа хэтэрснийг хоёр ч удаа сануулжээ. Үүний хариуд угийн хэнэггүй ёж яриатай Б.Жаргалсайхан “Энэ ингэж ярьж байгаад надад нэг мангасдуулсан удаа бий шүү” хэмээн ёжлож хэлэлцүүлгийн танхимд суусан хүмүүсийг бүгдийг нь инээлгээд авсан байна.

Эргэн сануулахад Г.Золбаяр “Eagle” телевизийн мэдээний албанд сэтгүүлчээр ажиллаж байхдаа Б.Жаргалсайхан гуайг зочноор урин удаан хүлээлгэсэнд нь бухимдан дургүйцлээ илэрхийлээд “Би чиний ажилтан юм уу” гэх трэнд үгээр Б.Жаргалсайхан гуайд загнуулж мангасдуулж байсан билээ.