Нөхөн сонгуулиар гаргасан гомдлыг Цэцийн дунд суудал хэлэлцэнэ

Нөхөн сонгуулиар гаргасан гомдлыг Цэцийн дунд суудал хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны зурдугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр хийхээр товложээ.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа учир Д.Гантулгыг буцааж УИХ-ын гишүүн болгох нь зөв үү?

Нийт: 35 саналтай