Майкл Жорданы дотуур өмд 3000 ам.доллараар зарагджээ

Майкл Жорданы дотуур өмд 3000 ам.доллараар зарагджээ

Майкл Жорданы өмсөж байсан дотуур өмд хэдэн мянган долларын үнэд хүрчээ.

Тодруулбал, Өнгөрсөн сард болсон “Lelands 2021 Late Summer Classic” дуудлага худалдаагаар сагсан бөмбөгийн од Майкл Жорданы дотуур өмдийг оролцуулсан байна. Дуудлага худалдааны эхний үнэ 500 ам.доллар байсан бол эцэстээ 3 мянган ам.долларт хүрчээ.  

Дуудлага худалдааны сайт дээр, “Уг дотуур өмдийг Майкл Жорданий өмсөж байсан гэх тодорхой хэд хэдэн нотлох баримт бий. Тухайлбал, дотуур өмдний дээд хэсэгт Майкл Жорданы овог нэрийг нь оёсон, оёдлын нарийн хэсэг болон хуурай цэвэрлэгээний шошго бий” гэжээ.

Тус дуудлага худалдаагаар Майкл Жорданаас костюм, зангиа, бүс, хүрэм зэргийг худалдаалсан ч энэхүү хэрэглэж байсан дотуур өмд нь хамгийн үнэтэй буюу 3000 гаруй ам.доллараар зарагдсан байна.