ICE-ийн агентууд хууль бус оршин суугчийг хүүхдийнх нь хажууд бууджээ

ICE-ийн агентууд хууль бус оршин суугчийг хүүхдийнх нь хажууд бууджээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) агент пүрэв гарагт Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт нэг хүнийг буудсан байна. Албаны мэдээллээр агентууд тус хүнийг машиндаа таван настай хүүхэдтэйгээ байхад нь бүслэн гал нээжээ.

Тус байгууллагыг хариуцдаг Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) мэдээлснээр ICE-ийн ажилтан эрэн сурвалжилж байсан хууль бусаар оршин суугч гэмт этгээдийг баривчлах ажиллагааны үеэр галт зэвсгээ хэрэглэсэн гэжээ. Мөн буудуулсан хүн амьд байгаа бөгөөд орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани “Энэ бол ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болшгүй маш ноцтой хэрэг. Тус хүн буудуулах үедээ таван настай хүүхэдтэйгээ хамт машинд байсан.Агентууд түүний машиныг бүслэн, дараа нь олон удаа буудсан байна. Хүүхэд бие махбодын хувьд гэмтээгүй. Юу болсон бодит үнэнийг тогтоохын тулд буудлагын үеийн биеийн камерын бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой" гэв.