3 мянган жилийн настай буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, сүйтгэжээ

3 мянган жилийн настай буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, сүйтгэжээ

Монголын буган хөшөөдийн дотор гадаргууны өнгөөрөө гайхагдах Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөг энэ жил сүйтгэжээ.  Хөшөөний том жижиг долоон буга, байлдааны зээтүү, унжуургатай цагирган ээмэг дүрсэлсэн нүүрэн талд цэнхэр тосон будгаар

"Буган, хөшөө

Улаан толгойн үзүүрт

Ургасан юм шиг суулгасан хөшөө

Улс олон минь сонирхож сонжиж хардаа

Урт богино хөшөө чулуу нууд" гэж бичсэн байна.

Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогдох бөгөөд дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтдаг талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Зургийг "Экологийн цагдаагийн алба"-аас