ОХУ-д түймэр их гарсан тул баавгай Хөвсгөл, Завхан аймагт орж ирсэн байх магадлалтай байна

ОХУ-д түймэр их гарсан тул баавгай Хөвсгөл, Завхан аймагт орж ирсэн байх магадлалтай байна

Ойрын өдрүүдэд Хөвсгөл болоод Завхан аймгийн нутаг, суурин газрууд руу зэрлэг баавгай орж ирэн малчдын мал руу дайрч, барьсан хэрэг гараад буй.

Тодруулбал, өчигдөр /2021.09.28/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин айлын хот руу баавгай орж мал барьсан гэсэн бол мөн Завхан аймгийн зарим сумын нутагт баавгай харагдаж, цаашлаад айлын адуу барьсан явдал ч гарсан байна.

Тэгвэл тус амьтан манай орны зарим бүс нутагт гарч олноор харагдаж, мал амьтан руу дайрч байгаа нь энэ зун ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш тэжээл хайж яваа баавгайнууд байж болзошгүй байгаа аж.

Иймд малчид та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сан бүхий газарт хонохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв баавгайтай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газар болон Экологийн цагдаагийн албанаас онцгойлон зөвлөж байна.