Ирэх 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “Charlie and the Chocolate Factory” киноны шинэчилсэн хувилбар гарахаар болжээ.
Тодруулбал, Өдгөө 25 настай алдарт залуу жүжигчин Тимоти Шаламе нь тус киноны голд дүрд тоглохоор болсон бөгөөд өмнө нь 2005 онд гол дүрд Жонни Депп тоглож үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан билээ.
Тэгвэл тус шинэчилсэн бүтээл нь зохиолчын бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн залуу Вилли Вонкаг шоколадны үйлдвэрээ нээхээс өмнө туулсан адал явдлыг харуулахыг зорьсон аж. Залуу жүжигчний хувьд саяхан Оскарын шагналд нэр дэвшсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ анх удаа дуулах, бүжиглэх ур чадвараа шүтэн бишрэгчиддээ харуулна гэжээ.
Эх сурвалж: CNN